🎯 Дадлагажуулах хөтөлбөрийн зорилго
🚀 Шинэ ажилтныг байгууллагын соёл, баг хамт олон болон үйл ажиллагааны орчинд хурдан хугацаанд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх, ажлын байрны чиг үүрэг болон гүйцэтгэлийн шалгуурыг тодорхой ойлгуулж, цаашид бие даан, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
📋 Мэдээлэл, зааварчилгаатай танилцах:
Веб дээрх дадлагажуулах хөтөлбөрийн үе шат, дотоод журам, ажилтны гарын авлага болон сургалтын материалуудтай бие даан танилцах.
📄 Бичиг баримт ирүүлэх:
E-Mongolia-с шаардлагатай лавлагаа, банкны мэдээлэл болон цээж зургаа имэйл рүү хугацаанд нь ирүүлэх.
💬 Идэвхтэй харилцаа үүсгэх:
Шууд удирдлага болон ментороос өгсөн зааварчилгааг дагах, ойлгомжгүй эсвэл хүндрэлтэй зүйл гарвал тухай бүрт нь асууж, санал хүсэлтээ хуваалцах.
📅 Төлөвлөгөө ба Тайлан ирүүлэх:
Үндсэн ажил үүргийн болон туршилтын хугацааны ажлын төлөвлөгөө, тайлангаа тогтоосон хугацаанд нь баталгаажуулж ирүүлэх.
📝 Явцын баталгаажуулалт хийх:
7, 30, 60 хоногийн хугацаа тутамд веб дээрх асуулга (Form)-ыг ЗААВАЛ бөглөж, явцын тэмдэглэгээгээ ирүүлэх.
🏢 Угтах ба Хамт олонд танилцуулах:
Шинэ ажилтныг баг хамт олонтой танилцуулах, байгууллагын болон хэлтсийн дотоод чат, сошиал группт нэмэх, ажиллах орчинтой нь танилцуулах.
🛠️ Ажиллах орчин ба Эрхээр хангах:
Ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай систем, Microsoft Teams болон бусад платформ, сувгуудын холбоос/эрхийг олгож, ашиглах зааварчилгаагаар хангах.
🎯 Ажлын чиг үүрэг ба KPI тодорхойлох:
АБТ (Ажлын байрны тодорхойлолт) болон туршилтын хугацаанд биелүүлэх гол зорилт (KPI)-ийг ажилтанд тодорхой танилцуулж, зөвшөөрөлцөн баталгаажуулах.
📚 Сургах ба Дадлагажуулах:
Эхний шатны ажлын процессыг хажуунаас нь ажиглаж суралцах боломжоор хангаж, бодит даалгавар дээр чиглүүлэн ажиллах.
💬 Чиглүүлэг ба Санал хүсэлт (Feedback) өгөх:
Дадлагажих хугацаанд өдөр тутмын дэмжлэг үзүүлж, 7–14 хоног тутамд 1:1 уулзалт хийн, ахиц дэвшил болон сайжруулах зүйлс дээр санал хүсэлт өгөх.
✉️ Дижитал угталт ба Эрх олгох:
Ажилтанд системд нэвтрэх заавар болон шаардлагатай удирдах ажилтнуудын албаны мэйл хаягийг нээж өгөх.
📑 Бичиг баримт ба Гэрээний бүрдүүлэлт:
Шинэ ажилтнаас шаардлагатай лавлагаа, тодорхойлолтуудыг цахимаар хүлээн авч, Хөдөлмөрийн гэрээ болон нууцын гэрээг баталгаажуулах.
📊 Дадлагажуулах хөтөлбөрийн хяналт:
Шинэ ажилтны 7, 30, 60 хоногийн асуулга (Form)-ын биелэлтийг хянаж, дадлагажуулах үйл явц хуваарийн дагуу явагдаж байгаад мониторинг хийх.
🤝 Гурвалжин харилцааг зохицуулах:
Ажилтан, Ментор болон Шууд удирдлагын дунд үүссэн асуудал, асуултыг шийдвэрлэхэд туслах, шаардлагатай зөвлөгөөгөөр хангах.
🎓 Үнэлгээ ба Баталгаажуулалт:
Туршилтын хугацааны төгсгөлд гүйцэтгэлийн үнэлгээг нэгтгэн, үндсэн ажилтан болгох шийдвэрийг удирдлагын түвшинд танилцуулах.
📋 Дадлагажуулах хөтөлбөрийн алхмууд
Шинэ ажилтан та доорх хэсгүүдийг нээн, зааварчилгаа тус бүртэй танилцаж, шаардлагатай холбоосуудаар орж бэлтгэлээ хангахыг хүсье. 💪
Шинэ ажилтан та доорх шаардлагатай лавлагаануудыг (https://e-mongolia.mn) системээс татан авч, hr@foodymongolia.mn имэйл хаяг руу илгээнэ үү.
📸 Цээж зураг (Файл хэлбэрээр)
🪪 Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia)
🏡 Оршин суугаа газрын тодорхойлолт (E-Mongolia)
📄 Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (E-Mongolia)
🩺 Эрүүл мэндийн үзлэг - E-Mongolia (Зөвхөн шаардлагатай албан тушаалд)
💳 Голомт банкны данс (Имэйл эсвэл SMS-ээр илгээх)
💬 Microsoft Teams: Шууд удирдлага эсвэл дадлагажуулагч (ментор) ажилтнаас ажил үүрэгт тань хамааралтай Teams группын холбоосыг авч нэгдээрэй.
📩 Албаны Gmail: Удирдах ажилтнуудад ХН-ээс мэйл хаяг, нууц үгийг олгоно.
👥 Facebook групп & Page: Та доорх дотоод групп болон албан ёсны хуудсанд нэгдээрэй.
🎓 Вебийн дээд ☝️ цэсэнд байрлах "Цахим сургалт" цэс рүү орж, Байгууллагын алсын хараа, үнэт зүйл, түүх болон дотоод зайлшгүй үзэх сургалтуудаа үзээрэй. 😀
4. ДОТООД ДҮРЭМ ЖУРАМ, ЗААВАРЧИЛГАА
"Вебийн дээд ☝️ цэсэнд байрлах 'Дүрэм, журам заавар' цэс рүү орж Хөдөлмөрийн дотоод журам болон өөрийн ажлын чиг үүрэгт холбоотой дүрэм, журам заавартай танилцаарай. 😀
Шууд дараад 👇
Биднийг дагаарай 👋
Foody.mn - Байгууллагын албан ёсны Instagram хуудас
📋 Шинэ ажилтан та дадлагажуулах хөтөлбөрийнхөө тухайн үе шатуудтай танилцаж, доорх хугацаануудад явцын тэмдэглэгээ болон үнэлгээг ЗААВАЛ бөглөж ирүүлнэ үү.